НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

1.1 Энэхүү журмаар MGL AGENT -ийн (цаашид АГЕНТ гэнэ) захиалгат худалдааны үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.

1.2 АГЕНТ нь БНХАУ-д байрлалтай онлайн болон онлайн бус дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

1.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд АГЕНТ болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ЗАХИАЛГА:

2.1 АГЕНТ нь БНХАУ үйл ажиллагаа эрхэлдэг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд, нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэн үйлчилнэ.

2.2 Захиалгын үйлчилгээ нь www.taobao-agent.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеээр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгснөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.

2.3 Хэрэглэгч захиалга илгээснээс ажлын өдрийн 24 цагийн дотор захиалгын нийт үнэ бодогдоно.

2.4 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн баталгаажуулж, төлбөр хийгдсэнээс хойш ажлын 2 хоногийн дотор барааны худалдан авалт хийгдэнэ.

ГУРАВ. ҮНЭ:

3.1 Захиалгын үнийг захиалгын систем дээрх хэрэглэгчийн хүсэлтийн дагуу АГЕНТ-ийн мэргэжилтэн тооцоолон гаргана.

3.2 Захиалгын үнэнд дараах зүйлсийг оруулан тооцох бөгөөд Монголд ирсэн барааны бодит жингээс хамааран тээвэрлэлтийн үнийн дүн өөрчлөгдөж болно

Үүнд: БНХАУ-д

• Барааны үнэ

• Тухайн барааны ЭРЭЭН хот хүртлэх хүргэлтийн үнэ

Монгол улсад:

• БНХАУ-аас Монгол хүртэлх тээврийн зардал

• Монгол улсын гаалийн татвар (Монгол улсын гаалийн татварын дагуу)

• Үйлчилгээний хөлс (Үйлчилгээний үнийн тариф)

3.3 Хэрэглэгч агентын мэргэжилтэнгээр дамжуулан захиалгын үнийн бодолтыг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.